darkhan ber

Гурван хүү төрүүлсэн бэр удмын хараалыг хаадаг

Монголчуудын уламжлалд эрэгтэй хүн удмаа залгадаг, эмэгтэй хүний удам тасардаг гэж үздэг тул овог төрлөө өнөр өтгөн болгож, тэр айлын гал голомт удам угсааг залгамжлах хөвүүд төрүүлж өгсөн эмэгтэйг “Дархан бэр” хэмээн өргөмжлөн хүндэлдэг ажээ. Ингэхдээ олон үндэстэн ястны ёс заншилд “Дархан бэр”-ийн тухай ойлголт өөр өөрийн өвөрмөц ёс уламжлалтай байдаг.

Хормой доороо гурван эр унагаасан Дархан бэр хоймор голлон сууж , хэрэг хэлэлцэх, асуудлыг шийдэхэд оролцож болдог, дал барьж идэж, далны хуудас тарааж, нэг үгээр бүрэн дархлагддаг эртний ёс бий. Засаг ноёны дархан бэр хошууныхаа хэргийг хадам аавтайгаа хэлэлцэж байсан түүх бий. Таван хүү төрүүлсэн эмэгтэйг “Лус дархалсан бэр” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гардаггүй овоонд гарч болдог ба байгаль хүртэл хүлээн зөвшөөрсөн гэж үздэг ажээ.

Үүнээс гадна хэрвээ бэр тань гурван хүү дараалан төрүүлсэн бол танай удмын хамаг муу муухайг хааж өгчээ гэж үздэг. Гурван хүү дарааллан төрүүлсэн бэр хадам аавын дайтай хүндлэгддэг.

Гурван хүү төрүүлснээрээ тэр айлын удмынх нь бүх муу муухай урьд хожид хийж байсан нүгэлийг хааж өгдөг гэж үзэж хадам аавын дайтай хүндэлдэг юм байна. Иймээс цагаан сараар хүртэл ахмад настангууд нь дархан бэрдээ ирж золгодог байсан гэнэ. Өнөөдөр энэ уламжлалыг мэдэхгүй, ойшоодоггүй болжээ. Дархан бэрээ эс хүндэлвэл өвөг дээдэс хилэгнэж муу байдаг тухай хууч яриа ч цөөнгүй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих