a5345c904c8842bcbd9542ca18a660b6_x3

Г.Пунцагбалжир агсны нэрэмжит уралдаан энэ сарын 12-нд болно

ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, уг холбооны анхны ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Засгийн газрын тогтоолт төвийн бүсийн уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт болно.

2019 он гарсаар зохион байгуулагдах гэж байгаа анхны томоохон тус уралдаанд их нас, соёолон, эрлийз дээд гэсэн гурван насыг уралдуулах юм байна.

ММСУХ-г үүсгэн байгуулж хөрөнгө мөнгө, цаг заваа зориулан, адууг өндөр үнэд хүргэж малчид, уяачдын хөлс хөдөлмөрийг үнэлсэн гээд морин уралдааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь тус холбоо 20 жилийн ойгоороо дээд шагнал болох “Молор эрдэнэ” одонгоор нэхэн шагнаж байсан билээ.

Тэгвэл энэ удаа дээрх уралдааныг түүний нэрэмжит болгон зохион байгуулах гэж буй нь нэр төрийн хэрэг хэмээн тэргүүлэгчид нь ярьж байна.

Сонирхуулж хэлэхэд түүний хүүг Монгол Улсын алдарт уяач, аймгийн заан Энхмөнх гэдэг бөгөөд “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч билээ.

Ийнхүү тус уралдааны хөтөлбөрийг танилцуулья.

2018.05.12-ны 07:00 цаг

Эрлийз дунд нас гараанаас гарч уралдах 08:30 цаг

Эрлийз дунд нас барианд орох 09:00 цаг

Их насны морь мордох 09:30 цаг

Их насны морь гараанаас гарч уралдах 11:00 цаг

Их насны морь барианд орох 11:30 цаг

Нээлт 11:40 цагт

Соёолон насны морь мордох 12:30 цаг

Соёолон насны морь гараанаас гарч уралдах 14:00 цаг

Соёолон насны морь барианд орох 14:30 цаг

Бүртгэл тавдугаар сарын 10, 11-нд 10:00-18:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 59 дүгээр сургуульд явагдана.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих