unesko

Манай улс биет болон биет бус 14 соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлжээ

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцод Монгол Улс 2005 онд нэгдсэн орсноос хойш 14 соёлын өвөө бүртгүүлжээ.

Хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалт, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт гэсэн хоёр жагсаалт байдаг байна. Манай улс энэхүү хоёр жагсаалтад тус бүр долоон соёлын өвийг бүртгүүлжээ.

Хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад: 

  1. морин хуур,
  2. ардын дуу,
  3. хөөмий /2009/,
  4. монгол наадам,
  5. бүргэдээр ан хийх зан үйл /2010/,
  6. монгол гэрийн уламжлалт зан үйл /2013/,
  7. шагайн харвааг 2014 онд бүртгүүлсэн байна.

Харин яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад: 

  1. монгол бүжиг,
  2. цуур,
  3. тууль,
  4. лимбэ,
  5. уран бичлэг,
  6. ботго авхуулах зан үйл,
  7. уул овоо тахих зан үйл гэсэн биет бус долоон өв тус тус бүртгэгджээ.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих