suunii ach holbogdol

Монгол малын сүүний рашаан мэт чанар

Монголчууд цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр ангилдаг. Идээний зүйлд нь ааруул, хурууд, бяслаг, өрөм, шар тос, зөөхий, цөцгий, ээзгий зэрэг багтах ба ундааны зүйлд нь уураг, сүү, эсэг, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог хийгээд архи багтдаг.

Сүүний төрлүүд нь бүгд амтлаг амттай, шингэхдээ мөн амтлагаар шингэх бөгөөд тослог, хүнд бага зэрэг сэрүүн чанартай тул тамир, өнгө зүсийг сайжруулан, хий шарыг арилгах, хүчжүүлэх, дуслыг сэлбэж, бадганыг үүсгэх чадалтай юм.

Сүүний уураг нь амархан нийлэгшдэг, хялбархан шингэдэг бөгөөд өдрийн хоолны бүх уургийн амин хүчлийн нийт тэнцвэржилтийг сайжруулдаг.

Хүхэр агуулсан амин хүчил нь хортой бодисыг саармагжуулдаг бөгөөд тос нь биологийн идэвхитэй уураг, лецитиний иж бүрдэл, чухал арахидоны хүчлийг агуулдаг.

Нүүрс ус нь сүүний хүчил, лактозыг агуулдаг.Кальц нь шингэц сайтай ихээхэн ач холбогдолтой байдаг.Аскорбины хүчил, тиамин, токоферол, холин, каротин, В2, А зэрэг витаминын иж бүрдлүүд ашигтайгаар тэнцвэржсэн байдаг.Холестрины түвшинг зохицуулж, судас хатуурахын эсрэг үйлчилдэг.Хоол боловсруулах булчирхайн шүүрлийг бага цочроодог.

suu

Шинэ сүүнд лактенин гэдэг антибиотик агуулагддаг байна. Уламжлалт анагаах ухаанд сүү нь амтлаг бөгөөд шигэхдээ мөн амтлагаар шингэдэг.

Чанар нь тослог, хүнд, сэрүүн, чадал нь биеийн тамирыг арвидуулан өнгө жавхааг дэлгэрүүлэн, хий шар өвчнийг арилгах бөгөөд бие махбодийг хүчжүүлэн тамиржуулж, дуслыг нэмэгдүүлэн, бадганыг үүсгэх чадалтай.

Түүхий сүү нь хүнд, сэрүүн шинж чанартай тул хорхой өвчин \нян, вирус, бичил биетэн\ бадгана өвчнийг үүсгэнэ.

Буцалсан сүү нь хөнгөн, бүлээн шинж чанартай болдог. Харин хэтэртэл нь буцалгасан \түлсэн\ сүү нь шингэхэд бэрх, чадал нь нэн хүнд чанартай болдог байна.

Саасан даруйд нь бүлээн сүүг хэрэглэвэл “рашаан” адил хамгийн их шимтэй, чадал тусаар үлэмж их байдаг байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих