49789460_2285164045101434_6861565526464790528_n

Нүүрэнтэйн хурд-2019” уралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ

“Багануур Бага-Хэнтийн бүс” уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүрэнтэйн хурд-2019” хаврын бүсийн уралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Тус уралдаан энэ сарын 12-нд Багануур дүүрэгт болж, уяачид их нас, соёолонгийнхоо шандасыг сорих байсан юм.

Гэвч зохион байгуулах зүгээс “Хурдан морь уралдах зам засварын ажил хараахан амжихааргүй байна. Манай энэ уралдаанд олон шигшмэл хүлэг уралддаг. Гэтэл бид дутуу дулимаг зассан замаар уралдуулбал асуудал үүсэх магадлалтай. Иймд наадам нэгээр дуусах биш. Дараагийн тов гартал хүлээнэ үү” гэсэн хариу өгөв.

Зөвхөн Монгол адуу уралддаг журамтай дээрх уралдаанд уяачид ам сайтай байдаг бөгөөд  дараагийн тодорхой тов хэзээ болохыг манай сайт эргэн хүргэх болно.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих