b79907008ed08b8d122ab123310af8bc_173080

Сэрвээний өндөр хэмжих талбайгаа хийж эхэлж байна

ММСУХ-ны долдугаар их хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд болж, шинэ тэргүүнээ сонгохын зэрэгцээ уяачдад хамгийн их хүлээлт үүсгэдэг хурдан морины сэрвээний өндөр хэмжих асуудлаа шийдвэрлэсэн.

Тогтсон хэмжээндээ таарч байвал эрлийз ч хамаагүй уралдуулна гэсэн зөвшилцлийнхөө дагуу тус холбооныхон өчигдрөөс сэрвээний өндөр хэмжих талбайгаа Хүй долоон худагт буюу хурдан морь гарааны зурхай руу гарах хэсэгт хийж эхэлжээ.

Тус холбооны шинэ тэргүүн Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач, “Айзам” хамтлагийн дуучин, аTop of Form

, вто спортын мастер, “Симба” группын захирал Ц.Батсайхан дээхнэ нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Хүний оролцоогүй шинэ технологи ашиглахаар судалж байна. Жишээ нь лазераар хэмжихэд сэрвээний өндрийг дэлгэцэнд гаргадаг арга байна билээ” гэж байсан юм.

Үүнийхээ дараа тус төхөөрөмжийг нийлүүлэх нээлттэй тендер зарлахад хоёр аж ахуй нэгж үнийн санал ирүүлсэн билээ. Ийнхүү Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооны дарга, хурандаа Ж.Болдбаатар, нарийн бичгийн дарга, хурандаа Ц.Галбадрах нар ММСУХ-ны байранд биечлэн ирж тус аж ахуй нэгжүүдийн нийлүүлэх багаж төхөөрөмжийг үзэж танилцсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих