Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа “Дайны бэлэн байдалд шилжих шийдвэр ҮАБЗ-өөс гаргасан. Хөвсгөлд нэг хүн коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан” гэх дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
~Худал дуут мессэж тараасан иргэнийг шалгаж байна~
2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй.
Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно гэлээ.