huuli-bus-an

Хууль бусаар ой, ан, байгалийн ургамал түүж буйд шалгалт хийж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой”-н авто тээврийн шалган бүртгэх цэгийн хяналт шалгалтаар иргэн М нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс хууль тогтоомж зөрчиж агнасан 1 бодгаль тарваганы хөлдөөсөн, боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар торгууль, нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгээр торгууль оногдуулж, тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр төлүүлэх хуулийн заалттай болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих