huuhdiin deel

“Энхрий” хүүхдийг аргамжих Монгол домын заншил

Монголчуудын дунд үр хүүхдээ муу юмнаас аварч, хуурч үлдээх, болгоомжлох гэсэн утга бүхий домнол, бэлгэдэл элбэг байжээ.

Хөл цээрлэж баргийн хүнтэй нүүр учруулдаггүй эрх танхил хүүхдийг “Энхрий” хүүхэд гэдэг.

“Энхрий” хүүхдэд өгөх нэр, өмсгөх хувцас хунар, идүүлэх хоол зэрэгт хүртэл онцгойлон сахиж байсан ёс горимтой. Тухайлбал, энхрий хүүхэдтэй айл бүстэй хүүхэддээ \хүүхэн\ гэж зориуд нэр өгөхөөс гадна олон өнгийн даавууны өөдсөөр буруу энгэртэй дээл өмсгөх,

enhrii deel

Эрэгтэй хүүхдэд авгай хүний, эмэгтэй хүүхдэд эрэгтэй дээл хийж өгөх, эхнэр мөртэй дээл хийж өгөх хийж өгөх, олон айлаас олон өнгийн бөс даавууны өөдөс гуйж дээл хийж өгөх, зэс гуулин тушаа, гав зүүлгэх бүстэй хүүхдэд баруун чихэнд нь ээмэг зүүлгэх нутаг сольж нүүх зэрэг заншил, ёс горим байсан ба ослоор үхсэн малын мах, мөн айлаас \түүхий\ мах авчирвал хүүхэддээ идүүлэхгүй байх, бус айлд ч хүүхдээ оруулах дургүй байдаг айл өрх байсан байна.

Хүүхэд нь тогтдоггүй айл үр хүүхэд олонтой тэд нь эсэн мэнд бойжиж байгаа эх хүний дотоод энгэр хормойноос авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх барьж авахуулах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, харь угсаа гаралтай хүний дээл хувцсанд боож авах, гэрийн тавилгыг сольж тавих, чонын арьс тулманд боож авбал сайн гэдэг ажээ.

Мөн тийм хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг даага гэх мэт амьтдын шөрмөсөөр боодог байжээ.

Тогтдоггүй хүүхдийг өөр айлд өргүүлж, үрчлүүлдэг заншил зарим нутагт одоо хэр байна. Тэгэхдээ эхээс нь нуугдуулж буруу үүдээр гаргадаг. buruu engertei deel

Тогтдоггүй хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго зүүлт зүүх, нялх бага цагт нь айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, хүүхдийн хүзүүнд бяцхан гархи гинж зүүлгэх, буруу энгэртэй дээл өмсгөх, ан амьтны арьс үс, шүд, соёо, шагай, шувууны хумс, загасны хүзүү нурууны яс тэргүүтнийг зүүлгэхийг ихэд эрхэмлэдэг.

Тогтдоггүй хүүхдийн үсийг багад нь авдаггүй байв. Тийм хүүхдийн дээлэнд есөн нүх зүүлгэж байсан нь “тогтоох” гэсэн бэлгэдэл юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих