tsag tolowlolt

Үр бүтээлтэйгээр хэрхэн цаг төлөвлөх аргаас…

Цаг төлөвлөлт гэдэг нь тодорхой ажлуудын дунд цагаа зөв төлөвлөн, зохицуулж үр бүтээлтэй ажиллах процесс юм. Сайн цаг төлөвлөлт таныг аливаа зүйлсийг хэцүү хүнд аргаар биш илүү ухаалгаар ажиллах арга ухаанд сургадаг. Цагаа зөв төлөвлөж сураагүйн улмаас ихэнх хүмүүс үр бүтээлтэй байдлаа алдаж, үүрэг даалгавар хүлээх хүсэлгүй болж, стресст ордог нь хамгийн ойрын жишээ юм.
Хүн нэг өдөрт олон зүйлийг төлөвлөж хийх нь бүтээмжийг болоод үр дүнг багасгадаг сөрөг талтай. Сайн цаг төлөвлөлт нь таныг шаргуу, хэцүү аргаар биш ухаалгаар ажиллахад тус дэм болох юм.
Харин та цагаа хэр зөв зохицуулж ажилладаг вэ? Хэрвээ нэг л болж өгөхгүй бол доорх аргуудыг туршиад үзээрэй.

Хамгийн чухал гэж бодсон зүйлээсээ эхлэ.
Амжилтанд хүрэх хамгийн чухал “алтан дүрэм” бол хамгийн чухал зйаүйлсээ эхлэж хийх юм. Өөрийн хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргаад эхний 3-4ийг заавал хийх ёстой зүйлсээрээ дүүргэ. Тэднийгээ хийж дуустлаа өөр зүйлс бүү хийгээрэй. Ингэснээр та нэг л мэдэхэд өдөржин санаа зовдог ажил тань өдрийн талд л дуусч, үлдсэн хугацаанд чөлөөт цаг ихтэй болохыг анзаарах болно.

 “Үгүй” гэж хэлж сур.
Олон хүмүүстэй уулзаж, нийгмийн харилцаа холбоо тогтоох хэдий сайн ч, бид ихэнхи цагаа өөрт хэрэггүй зүйлст үрдэг юм байна. Тиймээс зөвхөн чухал өөрийн тань амжилтанд тус болохуйц, өөрт тань чухал гэсэн хүмүүст л цаг гаргаж, бусад хүмүүст “үгүй” гэж хэлж сурснаар та төсөөлж байснаасаа ч ихийг бүтээж чадна.

Унтах цагаа бүү багасга.
Хүмүүс бага унтвал илүү ихийг хийж чадна гэж боддог. Гэвч энэ бол худлаа юм. Учир нь бидний бие 7-8 цаг унтаж байж эрүүл, эрч хүчтэй байдаг. Харин бага унтах тусам бие тань сульдаж хийж бүтээх эрч хүч суларна гэсэн үг юм.

~Үр бүтээлтэйгээр хэрхэн цаг төлөвлөх аргаас…~

Төвлөрч сур
Интернэт хөтөчийнхөө хэрэггүй цонхуудыг хаахаас эхлээд, гар утасны дууг нь хаа. Та өөрт хамгийн тухтай байдалд төвлөрөх орчин (хөгжим сонсох дуртай бол хөгжим сонсоод, чимээгүй орчинд төвлөрч чаддаг бол дуу чимээгүй газар байж ч болно) бүрдүүлээд ажилаа хийвэл өмнөхөөсөө ч их цаг хэмнэх болно. Гол нь нэг ажилаа дуусахаас нааш өөр юунд ч бүү сатаар.

 Аль болох эрт эхлэ.
“Амьдралдаа хэзээ ч хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ л, маргааш гэж хойшлуул” гэдэг үг байдаг. Тиймээс эрт эхлэх хамгийн чухал. Заримдаа “дараа” гэх үг “хэзээ ч үгүй” болон хувирдагийг бүү март.

Чухал биш зүйлст цагаа бүү үр.
Өөрт чухал биш зүйлст хамаг цагаа үрэх тохиолдол байдаг. Тиймээс аль болох чухал зүйлсээ дууссан цагт л тэдгээр чухал биш зүйлсээ хийж эхлэх хэрэгтэй шүү.

Чухал ажлуудаа зуршил болго.
Та юуг өдөр бүр хийхийг хүсэж байна вэ?.. Юу ч байж болно. “Ямар ч зүйлс ижилхэн хугацаагаар 3-аас дээш өдөр хийхэд дадал зуршил болдог” гэдэг үг байдаг. Тиймээс эхний өдрүүд хэцүү байсан ч өөртөө зуршил болтол бууж өгөлгүйгээр өдөр бүр хийгээрэй.

Зурагтаас хол бай.
Бидний цагийг хамгийн их үрдэг зүйл бол мэдээж зурагт, facebook, twitter билээ.Тиймээс үнэхээр үр бүтээлтэй ажиллаж, амжилтанд хүрмээр байгаа бол иймхэн зүйлсээс татгалзаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй шүү.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих