Шинийн наймны билэгт сайн өдөр Шилийн богдыг зорьсон харчуулын цуваан дор их аварга нэгдээгүй бололтой.
Холын золголтоор явсан энэ өдөр Асашёорюү Д.Дагвадорж Өвөр Монголын их аварга, алдарт бөх Баярбаатарын өргөө гэрийн хойморт морилон зочилжээ.
Учран золгохоор утас цохиж очих сургаа дуулгахад нь барьц алдан сандарсан Баярбаатар аварга түүнийг Хатавч боомтон дээр хөтөлгөө морьтой тосч авсан гэнэ.
Их аваргыг Өврийн тал нутгаар морьтой аялахад нутгийн зон олон элэгсэг дотноор хүлээн авч, их аварга Баярбаатар Ассашёорюү Дагвадоржид эмээл хазаартай шарга морь бэлэглэжээ.
Өвөрмонголын нэртэй хүчтэн Баярбаатар аваргын хувьд энэ жил 41 настай бөгөөд 1024 бөхтэй наадамд гурав түрүүлж, гурав үзүүрлэж 512 бөхтэй наадамд долоон удаа түрүүлж найман удаа үзүүрлэсэн, 256 бөхтэй наадамд 34 удаа түрүүлсэн их аварга юм.