zowlogoo-medeelliin-tow

МХЕГ-ын зөвлөгөө мэдээллийн төвөөр 486 иргэн үйлчлүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төв энэ сарын 03-17-ны өдрүүдэд 486 иргэнд үйлчилж, 464 албан бичиг, 22 өргөдөл гомдол хүлээн авчээ. Хариутай албан бичгийн 169, өргөдөл гомдлын 13-ыг шийдвэрлэж, бусад албан бичиг, өргөдөл гомдол хянагдаж байна.

МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсаар 49 дуудлага хүлээн авч, санал гомдлыг орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэн 36 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гурван удаа холбогдсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих