uriankhai-zohoilch

Соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай Нобелийн шагналд нэр дэвшинэ

2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг нэр дэвшүүлэхээр болжээ. 

Швед улсын нийслэл Стокхольм хотноо жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг, 118 жилийн түүхтэй Альфред Нобелийн нэрэмжит шагнал бол дэлхийн хэмжээний шагнал. Физик, Хими, Биологи-анагаах ухаан, Уран зохиол, Энхтайван, Эдийн засаг  хэмээх 6 салбарт олгодог тухайн салбарынхаа хувьд хамгийн нэр хүндтэй шагнал юм.

Энэхүү нэр хүндтэй дэлхийн хэмжээний шагналд  “Утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлнэ үү” гэсэн албан ёсны захидал Шведийн Нобелийн хорооноос манай улсын ШУА-д ирүүлжээ. Үүний дагуу МЗЭ,  Академийн нэгдсэн саналаар соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг  гуайн нэрийг дэвшүүлж энэ сарын 31-ний дотор Шведийн Нобелийн хороонд мэдэгдэхээр болжээ.

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай өнгөрсөн онд “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон.

Дамдинсүрэнгийн Урианхай товч намтар:

1940 оны 7-р сарын 29нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. Яруу найрагч үргэлжилсэн үгийн зохиолч. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн дээд сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн.

1968 оноос уран зохиол бичиж роман, тууж, өгүүллэгийн номууд хэвлүүлжээ. 1978 онд “Халуун зуны сүүдэр” туужаараа МЗЭ-ийн шагнал, 2002 онд Алтан-Өд, 2003 онд Болор цом яруу найргийн наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд МЗЭ-ийн Алтан Өд шагнал авчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих