hurgen jinjikh yos

“Хүргэдэ-тэй талбихуй” буюу Хүргэнээ шинжих Монгол ёсон

Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг.

Хүргэдэ-тэй талбихуй нь ургийн харилцааг тодорхой нэгэн овгийн хөвгүүд, нөгөө охид талын овгоос эхнэр болгон бүүлгаж авахаар тохиролцоод бодохүл бага насны /Тэмүжинг есөн настай байхад/ хүргэн хөвгүүнийг эмэгтэй урагт хүргэж түүнийг ирээдүйн эхнэртэй нь хамт байлгаж ижилсүүлэн дасгах зорилготой заншил байжээ. Энэ нь эртний эхийн эрхт ёсны үлдэц бөгөөд сүүл сүүлдээ нилээд өөрчлөгдсөн.

Хүргэн нь ёс төрөө нэгэнт гүйцээж өөрөө уугуул овогтоо эхнэрээ дагуулан авчирсан хүмүүс гэжээ.  Хүргэнээ хэмээх нь охины талд сүй бэлэг төлж хэвшмэл ёс журмыг гүйцээж өөрийн овог буюу гэр орондоо эхнэрээ богтлон авчирч хань түшиг болгохыг эсвэл хүргэн нь ядуу зүдүү тул эд зүйлээр хавчигдан арга буюу баян чинээлэг айлд шурган орж нэгэн насаар тэднийд сууж, тэдний ураг болж явахыг хэлдэг байж.

Аливаа айлын хүү өсөж эрийн цээнд хүрээд ханиа сонгодог. Монголчууд эрт үеэс хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж охиндоо сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ.

Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Үүнд:

– Алсын хараатай
– Холч ухаантай
– Өршөөнгүй сэтгэлтэй
– Эв найртай
– Эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг ажээ.

Мөн хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эдлэм, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх зэргээр шинжих ёс байжээ.

 

Эх сурвалж: www.budda.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих