16066_1231258

Хуулийн төсөл батлагдвал морин уралдааныг есөөс илүү машин дагахгүй

Дорнод аймгийн морин спорт, уяачдын холбооны тэргүүн асан Х.Болорчулуун гишүүн хурдан морьтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, хурдан морины уралдааныг есөөс илүү машин дагахыг хориглох заалт оруулсан байна. “Хурдан морины уралдааны хажуугаар машины уралдаан болж байгаа мэт замбараагүй байдал үүсдэг”, “Олон машин уралдаан дагасантай холбоотойгоор тоос их босдог” гэх мэт шүүмжлэл их гардаг. Тиймээс ийнхүү хурдан морины уралдааныг дагах машины тоог цөөлөх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох заалт нэмэхээр хуулийн төсөлдөө тусгажээ. Гэхдээ зөвхөн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон насны ангиллаар зохион байгуулахыг зөвшөөрөх юм байна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулахыг зөвшөөрөх ажээ.

Х.Болорчулуун тэргүүтэй хууль санаачлагч гишүүд уг хуулийн төслөө батлуулсан тохиолдолд ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих