bayarsaikhan_horse_race

Германд хурдан морь унадаг Монгол залуу

Герман болон европт Монголын нэрийг дуурсгаж буй Монгол залуу бол Ганбатын Баярсайхан юм. 1997 онд гэр бүлийн хамт Германд очоод, одоо хүртэл тэндээ амьдарч байгаа нэгэн билээ.

Тэрээр бага байхдаа, Борнуур суманд зуны амралтаараа очиж мал маллаж байсан бөгөөд өвөөгийнхөө хурдан морийг унадаг байжээ. Түүний өвөөг Дэлэг гэдэг. Борнуур сумандаа морь уяж, уралдуулдаг байсан бөгөөд мөн улсад морь цоллодог нэгэн байжээ.

Баярсайхан нь 2010 онд Германы мэргэжлийн “jockey” (морь унаач) бэлтгэдэг сургуульд орж, 3 жил сураад 2013 онд амжилттай төгссөн байна. Тэрээр оюутан байх үеэсээ буюу 2011 оноос Германы морин тойруулгад морь унаж эхэлжээ.

Германд, зундаа ногоон зүлгэн дээр 7 хоногт 2 удаа, өвөл элсэн дээр 7 хоногт 1 удаа морин уралдаанууд болдог байна. Харин Баярсайханы хувьд, гурван жилийн дотор 80 гаран түрүүг авчхаад байгаа ажээ.

Түүний амжилт:

  • 2012 онд нийт Германы 200 гаран мэргэжлийн Jockey нараас 39 түрүүтэйгээр топ 9-д эрэмбээрээ бичигдсэн
  • 2013 онд, Өсөх ирээдүйтэй шилдэг сурагч буюу “Champion Jockey” шагнал хүртсэн.
  • 2013 онд нийт 41 түрүү авч, 7-д бичигдэн амжилтаа ахиулсан байна.
  • 2013 онд Нидерландад жилд нэг удаа зохион байгуулагддаг “Dutch Derby” уралдаанд түрүүлсэн.
  • 2013 онд Германы морь унаач нараас шалгарч Арабын “Abu Dhabi”-д болсон олон улсын морин уралдаанд орж, 3-р байрыг эзэлжээ.
  • Г.Баярсайхан нь Германаас гадна, Франц, Белги, Польш, Нидерланд зэрэг орнуудад орчиж морь унадаг байна.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих