Даяарчлагдаж буй өнөө цагт үндэсний өв уламжлалыг хүүхэд, багачуудад өвлүүлэн үлдээнэ гэдэг чухал асуудал.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори хоёрдугаар сургууль монгол хэл бичгийн кабинет, ёс заншлын танхимыг тохижуулж ашиглалтад оруулжээ.
Ёс заншлын танхимд 21 аймгийн газар зүйн онцлог зураг, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хөгжим, ном сэтгүүл, сурах бичиг, босоо монгол бичиг, үндэсний хувцас, эд өлгийн зүйлсийг байрлуулсан бөгөөд хүүхэд багачуудад үзүүлэх, дугуйлан секц хичээллүүлэх зэргээр ашиглах юм.
“Эх хэл-бидний өв соёл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ИТХ болон Боловсрол соёл, урлагийн газрын 15 сая төгрөгийн төслөөр тус сургуулийн бага ангийн кабинетийг монгол уламжлалт соёл, зан заншил, эх хэлийг сурталчлах хойч үедээ өвлүүлэх зорилгоор тохижуулсан байна.