АНУ-д морин тойруулгын уралдаан болж, монгол уяачийн монгол адуу түрүүлжээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан уралдааны үеэр цөөн морьд уралдсан ч монгол адуу байгалийн шалгаралд илүү тэсвэр тэвчээртэй гэдгээ батлан харуулж айрагджээ. Хурдан хүлгийн уяач нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат П.Даваадорж бол унаач нь мөн Э.Ганбат гэж монгол залуу унаж хурдлуулсан байна.